Ноолуур
Монгол ноолуур
Монголын өндөр уулын ямааны нарийн ширхэгт ноолуур — байгалийн хамгийн зөөлөн утас.

Монгол орны газарзүйн байршил далайн түвшнээс дээш дунджаар 1500 метрт оршдог нь дээд зэргийн, чанартай ноолуур үүсэх үндсэн шалтгаан болдог. Хэдэн мянган жилийн тэсгим өвлийн шалгарлаар Монгол ямаанд илчит чанар бүхий, нарийн ширхэгт, зөөлөн ноолуур ургадаг болсон нь алтаар үнэлэгдэх чанарыг бий болгожээ.
Монгол улс нь дэлхийн нийт ноолуурын 40 гаруй хувийг бэлтгэдэг. Монгол ямааны ноолуурын голч 14–16 микрон, дундаж урт 4.0–5.5 см бөгөөд нэг ямаанаас дунджаар 250–330 грамм ноолуур бэлтгэдэг. Монголын эрс тэс, хуурай уур амьсгалд олон үеийн турш дасан зохицсон ямааны ноолуур нь нарийн, зөөлөн, хөнгөн атлаа дулаан хадгалах онцгой шинж чанартай. Байгалийн энэхүү өвөрмөц нөхцөл нь Монгол ноолуурын тансаг чанар, үнэ цэнийг бүрдүүлдэг.
