Skip to content
Gurvan Sor

Our Story

Gurvan Sor LLC

Ноолуур, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Ноолуур, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Гурван Сор ХХК нь 2005 онд байгуулагдсан бөгөөд ноолууран болон нарийн ноосон утсаар сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний брэнд үйлдвэрлэгч компани юм. Жилд 30,000 гаруй сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэртэй бөгөөд гадаад, дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ амжилттай нийлүүлэн, 40 гаруй мэргэшсэн ажилтны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа тогтвортой, тасралтгүй явуулж байна. Нийт үйлдвэрлэлийнхээ 30-40 хувийг Герман, Австри, Итали, Польш, Канад, Солонгос, Хятад, ОХУ, Япон гэх мэт 10 гаруй улс руу экспортлон гаргаж байна. Үүний зэрэгцээ гадаад зах зээл дээр хувь хүн болон харилцагч түншүүдийн захиалгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлж гадаад зах зээлээ өргөтгөн ажиллаж байна.
Бүтээгдэхүүн хөгжлийн бодлогодоо шинэ техник, технологи нэвтрүүлж, бүтээгдэхүүний загвар, чанарын түвшинг олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор Герман улсын Stoll компанийн бүрэн автомат компьютер сүлжих машин, Итали улсын Conti complete компанийн кеттель оёх машин, Япон улсын JUKI маркийн бүх төрлийн оёдол хийх боломжтой оёдлын машин, Испани, Солонгос, Хятад улсын угаалга, хатаалгын бүрэн автомат машинуудыг суурилуулан, үйлдвэрлэлд бүрэн нэвтрүүлснээр чанар, бүтээмжээс гадна иж бүрэн програмчлагдсан, олон төрлийн сүлжээний боломж бүхий технологийн дэвшлийг шингээгээд байна. Өнгөт принтерээр зураг хэвлэх шиг өнгийн утсаар хүссэн хээ, сүлжээсээ гаргаж, захиалагч, хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь манай технологийн давуу тал болж байна. Бид бүтээгдэхүүн бүрийн үнэ цэнэ, чанарыг эрхэмлэн, байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийн зарчмыг тууштай хэрэгжүүлж, олон улсын чанар, стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьдог.
Cashmere